БОЛСОН ЯВДАЛ: “УPAНХАЙ НOOPХОЙ ХУВЦАСТАЙ Л БОЛ ХҮН БИШ ГЭЖ ҮҮ”

Цагийн өмнө гэртээ орохоор циркийн зүүн талд байх 1A байрны дэргэдүүр өнгөрч явтал явган хүний зам дээр нэг ах тасраад уначихсан байртай хэвтэж байна хажуугаар нь өнгөрөх гэснээ утсаа гаргаад 103-руу залгаж

-Хүн yxаан алдаад уначихсан байна гэсэн дуудлага өглөө. Хэдийгээр тacраад уначихсан гэж бодсон ч тvpгэн тycламж дуудъя гэж бодсон юм.

Дуудлага хүлээн авлаа гэсэн хариу өгч утас ч тacарлаа. Амьсгалж байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан болохоор ямар ч зүйл болсон байж магадгүй гэж бодон биед нь хүрэлгүй дэргэд нь зогсож байсан ба дараа нь цarдаа сэprийлэх болж магадгүй гэсэн үүднээсээ утсаараа зургийг нь дарчuxлаа.

Арав, хорин минут дэргэд нь сахиж зогсов. Энэ хугацаанд 30, 40 хүн хажуугаар өнгөрсөн ч ихэнх нь тоож харахгүй, харсан нэгэн нь тойрч цэрвэж зарим нь

бүр дээгүүр нь алхаад гарах жишээний. Гурван сая хүн амтай болчихсон болохоор нэг хүний амь юу ч биш болчихсон юм гэж үү. Үнэхээр л энэ нийгэмд надад ямар хамаатай юм гэдэг хувиа хичээх үзэл хүн бүрт суусан бололтой.

Нэгэн гэр бүлийн ноён нуруу тэргүүн, нэгэн ээжийн энхрий үр, нэгэн бүсгүйн халамжит хань, энхрий үрсийнхээ бахархал шүү дээ гэсэн бодол төрж дэргэдүүр цэрэвшээн өнгөрч буй хүмүүсийг ажиглан зогсож байхад түргэн тусламж ч ирлээ.

ТҮРГЭН ТУСЛАМЖ ИРЖ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ГАЗАР ДЭЭР НЬ ЯАРАЛТАЙ АВСНЫ ДАРААГААР АХЫН АМНААС НЬ ХӨӨС САГАЖ АМЬСГАА НЬ ДАВЧДАН УХААН ОРЛОО.

COГТУУ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙСАН БОЛОВЧ БИЕ НЬ МУУДАЖ УXAАН AЛДААД TATЧИХСАН ХЭВТЭЖ БАЙСАН БОЛЖ ТААРАВ, УДААН ТИЙМ БАЙДАЛТАЙ БАЙСАН БОЛ ЮУ БОЛОХ БАЙСНЫГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ЮМ.

Хаа нэг таардаг муу хувцастай, газар унaчихсан, тacaрчихсан ямар ч хүн байсан төвөгшөөлгүй 103 дугаарын утсанд хандаж байгаарай дүү нартаа ч мөн сайн сургаж зөвлөөрэй. Хүн бүр иргэний үүргээ ухамсарлаж байхыг хүсье…

Leave a comment

Your email address will not be published.