Охиндоо нэг печень аваад 700 төгрөгтэй үлдлээ. “Одоо мах авах ёстой, нэг тойрчихсон байхад авчих байх” хэмээн ярих энэ хүнийг Ж.Лхагвасүрэн гэдэг.

“Өнөөдөр гурил, махгүй. Хүнсээ дууссан. Мөнгө олох хэрэгтэй. Гялс шил лаазандаа яваад, нэг тойрчихоод ирье. Аав нь гоё юм авч ирж өгнө өө“ гээд гэрээсээ гарна. Том шуудай дүүрэн лааз, хэдэн шил аваад тушаадаг газарт очлоо. Нийлээд 6170 төгрөг болов.

Дүүхээ дэлгүүрээс хоёр кг гурил, давс, охиндоо нэг печень аваад 700 төгрөгтэй үлдлээ. “Одоо мах авах ёстой, нэг тойрчихсон байхад авчих байх” хэмээн ярих энэ хүнийг Ж.Лхагвасүрэн гэдэг.

Ханын материалд эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрөө нуруу намхан, хорт хавдартай, олон хагалгаанд орсон.

Группт байдаг, сард 288 мянган төгрөг авдаг. Ажил хайхаар намхан нуруутай гээд ажилд авдаггүй. Эхнэр нь харааны бэрхшээлтэй, бас л ажил хийе гээд хайхаар харааны бэрхшээлтэй гээд авдаггүй.

Хөлийн улаа эргэтэл олон газраар явсан талаар ярьж байлаа. Тэд цэвэрлэгч байсан ч ажил голохгүй хийнэ гээд аргаа бараад манайд хандсан юм.

Ажил олгогч байгууллагууд минь тохирох ажлын байртай болгож, туслаад өгөөрэй. Гол нь тогтмол цалинтай ажил л хэрэгтэй байгаа юм.

Leave a comment

Your email address will not be published.