Тэнгэрийн оронд байгаа ээждээ архи амсахгүй гэж тангараглаад 8 жилийг ардаа үджээ.Архи байтугай Пиво ч амсахгүй болж л байна.

Тэнгэрийн оронд байгаа ээждээ архи амсахгүй гэж тангараглаад 8 жилийг ардаа үджээ. Архи байтугай Пиво ч амсахгүй болж л байна. Ээж ээ амлалтандаа хүрсээр л яваа шүү хүү нь. Хүмүүс хавирах нь хавирч л байна.. Харин хайрлах нь илүү олон байгаа шүү дээ.

Энэ зураг бол ижий бид хочрын сүүлчийн зураг. Амьд ахуйд нь жаргааж, сэтгэлийг нь төвшин байлгаагүй байж болох ч тандаа өгсөн амлалтандаа хүрч эр хүн шиг эр хүн байхыг хичээж л явна даа ээж ээ.

Ижийг минь маани уншихад Эвхээстэй судар задарч зандангийн навчис хийсдэг Эрдэнийн хүрд эргэж тарнийн аялгуу эгшиглэдэг Торгоны хээ хөвөрч мэгзимийн үсгээр товойдог Тоос буусан хадганд диваажингийн төгөл харагддаг.

Миний Ижий шидтэн юм билээ. Ижийг минь маани уншихад Элэнцийн газар анирлаж галбир цэцэгс дэлгэрдэг Эртний домог сэрж ГАНГА-ийн зэгс бөхийдөг Эзгүй тал эгшиглэж сөөг, шинэс нахиалдаг Эмээгийн үлдээсэн таяг лусын дүрд хувирдаг

Миний Ижий шидтэн юм билээ. Ижийг минь маани уншихад Хоргой нөмөрсөн бурхадын амьгүй зүрх нь цохилдог Холбоо хоёр уулын эзэд нь дуулж тайвширдаг Холын чимээнд сэрвэлзсэн гэрийнх нь сүнс тайтгардаг Хотол чуулсан дэнжид тогоруу цамнах нь харагддаг

Миний Ижий шидтэн юм билээ Миний Ижий шидтэн юм болохоор Гил хархан үснээс нь ариун ганга үнэртдэг Гэрэлт ариун энгэрээс нь цагаан сүү шүүрдэг Боргил чийрэг гараас нь талын арц асгардаг

Бор дээлийнх нь хормойноос хөндийн агь зүүгддэг Ээжийг минь инээхэд ДОРНО-ын солонго татдаг Ээжийг минь гунихад домгийн бороо зүсэрдэг Ээжийг миний уйлахад цавьдар цас хаялдаг Ээжийг минь дуулахад цамнаа салхи бүжиглэдэг Миний Ижий шидтэн юм билээ. / Ч.Чагнаадорж

Leave a comment

Your email address will not be published.