П.Цэрэндагва: Анхны цалингаараа аав ээждээ дээлийн торго авчихаад хар гүйхээрээ харьж байлаа

Хаана амьдардаг байв? Айл айлын хашаа сольж, байгууллагын гэр барьж амьдардаг байв. Хоёр бага хүүхэд, нэг хөгшин, хөл хүнд эхнэртэй тэвдэж л байлаа. Тэр үед би Зуунмодны зусланд жижгэвтэр байшин өөрийн гараар барьсан даа.

-Аав тань уран хүн байсан гэсэн, та авьяасыг нь өвлөж дээ? Байшин бариад хадам аавыгаа оруулахад “Сайхан сууцтай болсон байна. Миний хүү овоо гарын дүйтэй юм аа” гэж байсан. Тэр үед “Аав минь гарын уртай юм чинь би аргагүй шүү дээ” гэж хэлэх гэснээ хэлээ хазаж билээ.

-Ажил хайгаа юу, тэгээд? Нэгэн танил маань намайг “Модны 2”-т ор. Тэнд цагаа бүртгүүлээд явахад л болно гэв. Тэгээд очтол модны үнэр хамар цоргиж, зомгол, үртэс хөглөрч хөрөө рамны дуу хэнгэрэг цоолох шахаж байлаа. Тэр үед театрт тоглож байсан үе нүдний өмнүүр зурсхийхэд тэр ажил тохирохгүй мэт санагдав.

Буцаж явахдаа цагдаа болдог ч юм бил үү гэсэн бодол төрөөд. Гэтэл тохиолдлоор нэг цагдаа хулгайч хөөж явахтай тааран “Наадахаа бариад аваарай” гээд хашгирч байхыг хараад аягүй бол бас иймэрхүү юм болох нь гэж бодоод больсон.

-Хэзээ Хүүхдийн театрт орсон бэ? Тэр үе л дээ. Д.Мэндбаярыг ажлаас тосох гээд ДБЭТ-ын цэцэрлэгт сууж байтал жүжигчин М.Бадамгарав гуай таарч “Чи чинь Д.Мэндбаяраас гадуур болздог болоо юу?” гэнэ. Би “Үгүй дээ, эгч минь. Дүү нь ажилгүй болчихоод яахаа мэдэхгүй сууж байна” гэхэд “Чи ингээд сууж байж болохгүй.

Г.Жигжидсүрэн “Баянбулгийнхан” киноныхоо натурт гарах гэж байна. Чи тэнд тогло” гэв. “Би ямар хүн алж хүрээ талсан биш. Айлын бүсгүй эргүүлсэн ч эхнэрээ болгож авсан нь үнэн юм чинь” гэж бодогдоод Соёлын яам орж ажилд орох хүсэлтээ хэлэх гэтэл урьдчилаад энэ театрт томилчихсон байсан.

Apдын жvжигчин П.Цэрэндавга XӨДӨЛМӨPИЙН БААТAP цoл xvpтжээ · Dorgio NEWS

-Та эхнэр хөл хүнд байсан гэж түрүүн хэлсэн. Энэ хэдэн он бэ? 1976 он. Тэр жил надад олон сайхан дурсамжтай зүйл тохиолдсон. Охиноо мэндлэхэд ахаасаа ямар нэр өгөх вэ гэж утас цохиход

“Чи театрт орохдоо анх Баяраагийн дүрийг бүтээсэн. Тиймээс эмэгтэй хүүхдэд Баярмаа гэж нэр өг” гэв. Үүний дараа “Хатанбаатар” кинонд манлай баатар Дамдинсүрэнгийн дүрийг бүтээсэн юм.

П.Цэрэндагва: ”Гарын таван хуруу”-ны баярт тоглосноор театртай амь шигээ  холбогдсон

Энэ кино тэр жилдээ Москвагийн олон улсын XII кино фестивальд оролцохоор шалгарч 1981 онд хойд хөршийг зорьсон юм. Даанч Москвад сууж байсан манай Элчингийн таагүй зангаас болж шалгарч чадаагүй. Ингээд бид ирж хуучнаар Буянт-Ухаад буухдаа эхнэрээ тосох байх гэтэл алга.

Автобусны буудал дээр ч алга. Тэгэхээр нь урам хугараад гэртээ ортол урьдынхаас илүү цэвэрхэн байлаа. Тэгсэн хэрнээ хэн ч байдаггүй. Шалан дээр нэг зурвас хэвтэж байв. Дэлгэн уншвал “БНМАУ-ын гавьяат жүжигчин Д.Мэндбаяр танд баяр хүргэе. Хамт олон тань баяр хүргэж байна. УДЭТ-ын дарга А.Таяа” гэсэн байв.

Баярласандаа ганцаараа уйлж байтал эхнэр маань ажлынхантайгаа машинаар ирж байгаа харагдана. Буухад нь энгэр дээр нь “БНМАУ-ын гавьяат жүжигчин” гэсэн эрхэм хүндтэй цолны тэмдэг гялалзаж байв. Би ч шууд тэвэрч аваад уйлсан.

-Танайх Зуунмодны зусланд хэр удсан бэ? Түүнээс хойш нэг их удаагүй ээ. Намайг бригадаар явж байтал Д.Мэндбаяр утсаар ярьж, “Би чамд нэг сайхан мэдээ дуулгах гэсэн юм” гээд “манайд байр өгсөн.

Гуравдугаар хорооллын 31 дүгээр байр 1-р орц, 11 тоотын, хоёр өрөө” гэв. Өмнө нь бид хоёр тэр хавиар явж байхдаа энд байртай болох юмсан гэж ярьж байсан юм. Тэр мөрөөдөл биелсэн шүү.

-Та гавьяат цолоо хэдэн онд авсан билээ? 1991 онд. Театрын дарга Г.Доржсамбуу урьд өдөр нь надад “Хүү минь, чи маргааш төрийн дээд шагнал авч магадгүй юм шиг байна. Бэлтгэлтэй байгаарай” гэсэн юм. Тэр өдөр ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, бүжигчин Ц.Алтангэрэл, зураач Ч.Гунгаасүх нарын олон хүн авсан.

-Таны сахал их донжтой. Хэзээнээс ургуулсан юм бэ? Гавьяатын одон зүүдэг жил. Г.Жигжидсүрэн найруулагч намайг “Амин мөр” кинонд тоглуулахдаа “Чиний тоглох гэж байгаа Буян их зэвүүн хүн байх юм.

Чи сахалтай байх хэрэгтэй. Чинийх ургах болов уу” гэсэн юм. Тэр үед аав минь 79 настай цус харвачихсан хэвтэрт байлаа. Би аавыгаа мэндэд нь сахал тавихгүй гэж бодож байсан юм.

Нэг өдөр ааваасаа “Би нэг кинонд тоглох гэсэн чинь сахалтай байх ёстой юм гэнэ. Би сахал ургуулж магадгүй байна аа” гэхэд “Чи чинь сахал наагаад л тоглодог биз дээ” гээд дургүйцэж байгаа нь илт.

Тэгэхээр нь би наагаад л тоглоё доо гэж бодож байлаа. Гэтэл нэг өдөр аав намайг дуудаад “Миний хүү сахлаа ургуул даа. Өвгөн би ажлыг чинь баллахыг ухаарсангүй. Чамд зохино” гэж байв. Тэр үеэс хойш би ургуулсан даа.

Leave a comment

Your email address will not be published.