ХҮҮГИЙНХЭЭ ЦОГЦСЫГ ТЭВРЭН УЙЛЖ СУУГАА ААВЫН ЗУРАГ ДАЙНЫ ЖИНХЭНЭ ХОХИРОГЧДЫГ ХАРУУЛАВ

ОХУ-ын Украинд хийсэн дайралт, сүүлийн өдрүүдэд Киев болон Харьков хотуудад болсон бөмбөгдөлт дэлхий нийтийг ч айдаст автуулаад байна. 

Өнгөрсөн пүрэв гарагт Ассошейтэд Пресс агентлагийн гэрэл зурагчны дарсан Украин дахь нөхцөл байдлыг харуулсан аав нь хүүгийнхээ цогцсыг тэврэн уйлж суугаа зураг бодит байдлыг дэлхий нийтэд мэдрүүлсэн юм. 

Оросын дайралт Украины энгийн номхон ард иргэдийн амьдралыг сүйрүүлж, гэмгүй хүмүүс амиа алдаж, хүүхдүүд дайны хөлд үрэгдэхэд хүргээд байна. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Украины дахь ажиглалтын тусгай төлөөлөгчийн газрын гишүүний мэдэгдсэнээр  өсвөр насны хүү гэр бүлдээ хоол хүнс авах гэж явах замдаа бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан болохыг баталжээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт Мариуполь хот Оросын армийн тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж байхад дарсан зураг аж. Хүүгийнхээ цогцсыг тэврэн суугаа аавыг Серхий гэдэг. 

Хар тэнгисийн хотын төрөх эмнэлэг буюу одоо дайны нөхцөл байдалд тохируулан өөрчилсөн эмнэлэгт хүү Ильяагийнхээ цогцсыг тэврэн уйлж суухдаа гэрэл зурагчны дуранд өртсөн нь энэ. 

Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулсан хугацаанд 227 энгийн иргэн амиа алдсан гэдэг тоог НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссоос мэдээлсэн. Тус мэдэгдэлд “2022 оны хоёрдугаар сарын 24-ний 04 цагаас эхлэн гуравдугаар сарын 01-ний өдрийн 00 цаг хүртэлх хугацаанд 

Украины энгийн иргэд хохирсон 752 тохиолдлыг бид бүртгэлээ. Тэдний 227 нь амиа алдаж, 52 нь шархадсан” гээд амиа алдсан иргэдийн тоо бүртгэгдсэнээс илүү байх магадлалтай гэдгийг онцлон дурджээ. 

Эх сурвалж:

The Guardian 

Гэрэл зургийг: Evgeniy a/AP 

Leave a comment

Your email address will not be published.