“Түмэн төмөрт” ХХК ​нь ажилчдадаа санаанд оромгүй шагналын хур буулгалаа

Одоогоос 23 жилийн тэртээ импортоор төмөр бэлдцүүдийг нийлүүлж барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Түмэн төмөрт” ХХК

нь өдгөө нийт хоёр салбар компани 200 гаруй ажилтантайгаар барилгын салбарынхаа хөгжлийн түүчээлэгч байх зорилго дор нэгдэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

2007 оноос хойш төмөр хийц, худалдаа гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн “Түмэн төмөрт” ХХК нь шинэ оны босгон дээр 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж, санаанд багтамгүй их бэлгийг ажилчдадаа барьжээ.

Тодруулбал,

хоёр ажилчиндаа 3 өрөө байр,
байрны урьдчилгааг таван хүнд,
нэг хүнд хашаа байшин,
дөрвөн өрөө байр нэг хүнд


37 хүнийг Хайнань явах эрхээр,
“Хужирт” рашаан сувилалд амрах эрх 9 хүнд
24 хүнд 1 сая төгрөг,
10 сая төгрөгийг 2 хүнд
15 сая 1
50 сая 2
60 сая 1
100 сая төгрөгийг 1 хүнд өгчээ.


Компанийн үнэт зүйл болох ажилтнуудын хүсэл эрмэлзлийг дэмжиж өрсөлдөхүйц цалин урамшуулал, ая тухтай ажлын орчин, эерэг хандлага, мэдлэг боловсролоор хангаж чаддаг Монгол Улсын бизнесийн салбарын түүчээлэгч компанийн нэг нь “Түмэн төмөрт” ХХК билээ.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *