Дуучин Нара шинэ оноо гаргах газраа очжээ

Дуучин Нара буюу Нарантуяа шинэ оноо гаргахаар мөрөөдлийн байшиндаа очжээ.

“Бид хэд хамаг юмаа базаагаад вагондоо суугаад Түнхэл сайхан нутагтаа шинэхэн босгосон Мөрөөдлийн Байшиндаа Шинэ Оноо угтахаар ирлээ.

Вагонд их тун догь явж бтл хүүхдүүд хоорондоо маяглалдаж буухын алдад Нарагийн мангасыг сэрээж банга авхуулсныг эс тооцвол ч дажгүй явж ирлээ.

За тэгээд он гартал бид чинь сүлжээгүй ууландаа байх тул үргэлж дэмжиж урам зориг хайрладаг сайхан хүмүүстээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж амжихгүй учраас энэхүү постоороо та

бүхэндээ хайр аз жаргал баяр талархал дүүрэн шинэ оноо угтан баярлаад шинэ ондоо амжилт гайрашиг бүхнээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Бүгдээрээ сайхан баярлаарай. Оны дараа л уламжлалт гацууртай зургаа оруулая” хэмээлээ.

Дуучин Нарагийн хэвлэлд өгч байсан ярилцлага:

Аав, ээж минь биднийг өсгөх гэж, сайн хүн болгох гэж ямар их тэвчээр гаргасан гэдгийг би сайн мэднэ. Яг өөрөө ээж болсныхоо дараа ээжийгээ ямар их тэвчээртэй юм бэ гэж бахархах сэтгэл төрсөн. Миний ээж чинь таван хүүхэд төрүүлж, өсгөсөн хүн. Ямар агуу хайр вэ л гэж бодогддог юм байна.

Хүүгийнхээ төрсөн өдөр судрыг харж байгаад л нэр өглөө. Бас ирээдуйн билгэдэл, өөрийнхөө үзэл бодолтой ч нийцүүлсэн түвд нэр өгсөн. Нэрээ сонгочихоод лам багшаасаа асуухад их сайхан нэр байна гэсэн. Бас будаанд шигшихэд ч энэ нэр нь гарч ирсэн.

Би 2003-2007 онд Япон улсын Токиогийн хөгжмийн сургуульд суралцаж төгссөн. Энэ сургууль маань 50 жилийн түүхтэй, маш олон салбар сургуулиудтай, орчин үеийн хөгжмийн сургууль. Америкийн зарим их сургуулиудтай хамтын ажиллагаатай сургууль л даа.

Америкийн хөгжмийн мундаг мэргэжилтнүүдийг зөвлөх багшаар урьж ажиллуулдаг. Японы маш олон алдартай дуучид, жүжигчид манай сургуулийг төгссөн. Би хувьдаа энэ сургуулийг төгссөндөө маш их бахархдаг. Сургуулийнхаа анхны монгол оюутан байлаа.

Миний дараа дууны инженерийн ангийг монгол залуу төгссөн. Харин Гурав дахь монгол оюутан нь миний төрсөн дүү Болороо байлаа. Би гоцлол дуулаач мэргэжлээр төгссөн.

Японд суралцсанаараа зөвхөн дуу дуулахыг сураагүй ээ. Тэр улсын соёлд их, бага хэмжээгээр суралцаж байгаад л ирсэн. Өнөөдрийн өдий дайтай явж байгаа минь тэр бүгдтэй холбоотой.

Ээж минь жүжигчин хүн болохоор би жүжиг, кинотой их ойр өссөн гэхэд болно. Ээжээс минь заяасан жаахан ч болов авъяас надад байдаг болов уу. Дээр нь оюутан байхдаа зөвхөн дуулах ур зүйгээс гадна уран бүтээлчийн жүжиглэх уран чадварын хичээл үздэг байлаа. Тэр маань жаахан нэмэр болсон байх. Би өөрөө ч тайз, дэлгэцийн урлагт дуртай, хайртай.

Аль болох өөрийгөө шинэ зүйлд сорих, үзээд алдахыг хүсдэг байлаа. Анх “Хувилгааны эрэлд” гээд телевизийн олон ангит кинонд санамсаргүй тохиолдлоор сонгогдож ажилласан. Их сонирхолтой байсан. Ганцаараа уран бүтээл хийхээс тэс өөр шүү дээ. Кино гэдэг баг, хамт олны хамтын ажил байдаг.

Дараа нь “Зөрлөг” кинонд ажилласан. “Цахирмаа” бол Монголдоо л анхны гэж хэлж болохоор компьютер график маш их ашигласан, асtion төрлийн кино шүү дээ. Надад эргээд бодоход дурсгалтай, сайхан санагддаг юм.

Миний ээж Эрдэнэчимэг гэж хүн бий. Хүүхэд байхдаа ээжийгээ дагаж хүүхэд залуучуудын театрт байнга ирдэг байлаа. Олон сайхан жүжигчдийн нүүр будахыг хараад ам руу нь орчих шахаад л байж байдаг байлаа. Театрын будгаар хүүхэлдэйгээ будчихдаг, өөрийгөө ч сэмхэн будаад загнуулдаг охин байлаа.

Болох зүйл болдгоороо л болдог. Би энэ үгэнд их итгэдэг. Дунд сургуульд байхдаа Америк, Герман руу явж сургуульд суръя гээд хөөцөлдөхөд бүтээгүй л дээ. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Япон руу явах болоход ар араасаа хаалга нээгдээд л явж байлаа. Ер нь манай гэр бүл, хамаатнууд дунд урлагийн хүмүүс олон бий.

Тэр бүхэн энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн. Найзууд, эргэн тойрны хүмүүс маань намайг бүжигчин л болно гэж боддог байсан юм шиг байна лээ. Хүн бүрийн дотор нууцхан мөрөөдөл байдаг шүү дээ. Миний хувьд тэр нь жүжигчин юмуу дуучин болох байсан юм /инээв/.

Их хөгжилтэй. Би ямар сайндаа л хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө сургууль төгссөн дипломыг, төгсөлтийнхөө дурсгалын цомгийг үзүүлж байлаа /инээв/. Японд бааранд ажиллаж байсан гэхээр л зөвхөн тэнд ажиллаад сургуульд сураагүй юм шигээр ярьцгааж байсан.

Гол зорилго маань сурах байсан хэдий ч сурахынхаа хажуугаар би өдөр тутмынхаа хэрэглээний мөнгийг олох хэрэгтэй шүү дээ. Тийм ч болохоор хэд хэдэн ажил хийж үзсэн юм. Тэр дотор баарны ажил ч байсан, хоолны газрын ажил ч байлаа.

Ширээний хүүхэн байсан ч гэж хэлүүлсэн шүү дээ. Би тэгэж хэлэгдэхээс айж эмээдэггүй. Яахав дээ, би амьдрахын төлөө сурахынхаа хажуугаар ажиллаж байсан л биз. Дуучин болоод долоо найман жил болчихож.

Энэ хооронд хэлэх хэлэхгүйгээр л хэлүүллээ. Тэглээ гээд би муу яваад, дорддог бол дордохоороо л нэг боллоо. Гэхдээ тэгдэггүй юм байна. Хувь хүний өөрийн үзэл бодол, зөв байдал, зөв санаа сэтгэл чухал байдаг юм байна. Энэ бүхнээ алдаагүй цагт би бусдын худал ярьж, бичдэг шиг болохгүй ээ.

Би өөрийгөө их зоригтойгоор шинэ дүр төрх бий болгож чадсан болов уу гэж боддог. Тэрэнд ямар нэгэн зөвлөгч, стилистийн оролцоо байгаагүй.

Би өөрөө Японд сурч байхдаа стиль имижээ бүрдүүлж, уран бүтээлийн өнгө төрхөө тодорхойлсон. Одоо хэр нь надад тийм зөвлөгөө өгдөг хүн байдаггүй. Харин би өөрөө хүмүүст зөвлөгөө өгдөг болоод байна /инээв/.

Би хүүгээ долоон сар хүртэл нь ямар ч нэмэлт хоолонд оруулалгүйгээр хөхөөр нь хооллосон. Миний хүү саяхан арван сар хүрлээ. Хүүгээ долоон сар хүрэхэд би 86 кг жинтэй байсан. Одоо 64 кг. Маш их тэсвэр тэвчээр гаргалаа. Фитнесс, зөв хооллолтын үр дүнд эргээд хэвийн жиндээ хүрлээ.

Мэр сэр тураах массажинд орсноо нуухгүй ээ. Ид шидийн юм шиг шидтэн гарч ирээд дохиураар дохичихсон юм биш шүү дээ. Өдөр болгоны минь хичээл зүтгэлийн үр дүн.

Хоолны хувьд давс, чихрийн хэрэглээгээ хорьсон. Би өөрөө талханд их дуртай. Хааяа шинэхэн талханд бүдэрснийг эс тооцвол амжилттай шүү /инээв/. Одоо дахиад арван кг хасна гээд л гүрийж байна.

Уулзсан бүсгүйчүүд асуудаг л юм. Би их энгийн аргаар л арчилдаг шүү дээ. Гэрийн нөхцөлд маскаа тавьчихна. Үсэндээ тэжээлийн тос түрхээд бигнэчихнэ. Хааяа нэг мэргэжлийн салоноор үйлчлүүлэлгүй яахав. Гэхдээ байнга тэгэж явах боломж тэр бүх байхгүй шүү дээ.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *