Нара маань Түнхэл тосгоноосоо бидэнд мэндчилгээ илгээхийн хамт өнгөрөгч оныхоо болон ирэх оныхоо сэтгэгдэл , ерөөлийг хуваалцлаа.

Нара: “Өнгөрөгч 2022 он Нара-д нь гэр бүл, үр хүүхэд, мөрөөдлийн байшин гээд хүний амьдралд тохиож болох хамгийн сайн сайхныг харамгүй ерөөсөн он байлаа.”
Нара: “Шинэ ондоо эрүүл энх , эв эетэй байж өмнөх оноосоо ч илүү эрч хүч урам зоригтойгоор дараагийн хүсэл зорилго руугаа зорьж зүтгэж ажилланаа”
Нара: “Хайрлах хүн нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг учраас өмнөхөөсөө ч илүү өөрийгөө дайчлах шаардлагатай ч хамтдаа зүтгэх хүнтэй учиртай биз ээ. “
Нара: “Шинэ хүн , шинэ байшингийн булган сүүлээ сайн санаат сайхан сэтгэлт хэн бүхэнд шарвалаа шүү бариад аваарай.”
Нара: “Нарагаа дэмжиж бүх үед үгээр ч тэр , үйлдлээр ч тэр тус дэм болдог хүмүүстээ талархалаа илэрхийлж бүгдэд нь Шинэ Он , Шинэ Жилийн Баярын мэнд дэвшүүлье” хэмээн бидэнд хайр дүүрэн , ерөөл дүүрэн мэндчилгээ дэвшүүллээ.