Гишүүн Ундрам: Өөрийн зассан өрх гэрээ толгойлж хоёр үртэйгээ амьдрах боллоо

УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудсаараа дамжуулан ард түмэндээ мэндчилгээ хүргэжээ.

“Жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн алдаатай, оноотой бас нэгэн жил амьдралын хуудас болон өнгөрч байна. Мэргэшсэн парламентч болох зорилгоо эрхэмлэн,

улирч буй 2022 онд олон хууль шинээр санаачилж, ажлын хэсгүүдэд орж, өөрийн мэдлэг, боловсролоо дайчлан хичээж ажиллалаа.

Багш хүний хувьд төгсөх ангийн хүүхдүүд, дүү нартаа зориулан, мэргэжлээ хэрхэн сонгох тухай гарын авлага зохиож, түгээхэд бэлэн болголоо.

Зургаан жил удирдсан анхны докторант шавиа урьдчилсан хамгаалалтад оруулав.

Хувийн амьдралд минь багагүй өөрчлөлт гарч, өөрийн зассан өрх гэрээ өөрөө толгойлж хоёр үртэйгээ амьдрах боллоо. Өрх гэрээ авч явж буй мянга мянган монгол ээжийн нэг болж, өндөр их хариуцлагыг мэдэрч байна.

Энэрэл хайраар тэтгэж, ивээл урмаар орчлонг зөөллөж явдаг хүн бүрд баяр талархлаа уламжилж, аз жаргалын ерөөл илгээе.

Бид амжилт ололтын үүд, сорилт бэрхшээлийн зам дээр зогсож буй энэ цаг үед үндэсний эрх ашиг, алсын хараа, эв нэгдэл хамгаас чухал байна. Зорьж тэмүүлсэн ажлаа хийж, хувь хүний бус хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө шамдана. Хүн бүрийн сэтгэл уян, бие эрчтэй байг.

Сайхан баярлаарай” гэжээ.

гэсэн байна

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *